Saturday, 12 February 2011

Оллоо : » Гаальчдын нэгдсэн холбоо байгуулагдлаа

2008-01-21 18:11:27 , Мэдээний дугаар: #85157
Гаалийн байгууллагын нэр хvндийг дээшлvvлэх, гаальчдын эрх ашгийг хамгаалах, сурч боловсрох, амьдралын нєхцєл бололцоогоо сайжруулах зорилгоор "Гаальчдын нэгдсэн холбоо"-г vvсгэн байгуулагдлаа.






сурталчилгаа »   

Улсын тєсвийн орлогын 416 тэрбум буюу 30 гаруй хувийг 900 гаруй хvний хvчээр бvрдvvлж байдаг гааль хэмээх энэ хамт олны омно тулгамдсан дээрхи асуудлуудыг нэгтгэн "Гаальчдын нэгдсэн холбоо" ийнхvv дэvvлэн тавьж байна.
Бидний дэвшүүлэн тавьж байгаа энэхүү зорилго нь шударга ёсыг бэхжүүлэх замаар тор засгийн байгууллагын үр ашгийг дээшлүүлж, үнэнч байдлыг хангахад дорвитой ахиц дэвшил гаргах эцеийн зорилгод чиглэж байгаа юм
Манай орон ардчилсан ёс, шударга ёс, эрх чєлєє, тэгш байдал, vндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь тєрийн vйл ажиллагааны vндсэн зарчим мєн'" хэмээн тунхаглаад даруй 16 жилийн нvvр vзэж байна. Энэ хугацаанд Үндсэн хуулийн дагуу байгуулагдсан тєрийн байгууллагуудын vйл ажиллагаа нь нийгмийн хєгжлийг чиглvvлэх гэхээсээ хєгжлийн хурдыг гvйцэж ядан ажилласаар ирсэн нь vнэн билээ. Саяхан Монгол Улсын Ерєнхий сайд С.Баяр УИХ-ын чуулганы хуралдаан дээр "Тєрийн албыг тєгєлдєршvvлэх тухай, тєрийн албан хаагчдын сахилга, хариуцлагыг дээшлvvлэх" талаар хэлсэн нь цаг vеэ олсон оновчтой vг байсан. Зєв vг нь vйл хэрэг болж байж гэмээ нь vнэ цэнэтэй байдаг хэмээн Гаалийн нэгдсэн холбооноос мэдэгдлээ. Мєн энэ асуудлаар УИХ-ын нийт гишvvдэд ил захидал хvргvvллээ. Ил захидалдаа
" Монгол улсын гаалийн байгууллага нь дэлхийн худалдааны байгууллага болон дэлхийн гаалийн байгууллагаас гаргасан санамж, зєвлємж, бодлогын бичиг баримт болон дэлхий нийтээр мєрдєж буй конвенциудийг хэрэгжvvлснээр гаалийн чанарын тvвшин ємнєхєєс харьцангуй шат шатаар дээшилж буй хэдий ч олсон энэхvv ололтыг улам бvр тєгєлдєржvvлэхэд нэгэн томоохон хvчин зvйл саад болж буй нь нууц биш юм

Эдийн засгийн аюулгүй байдлыг сахин хамгаалахад онцгой vvрэг гvйцэтгэдэг, тєсвийн орлогыг бvрдvvлэхэд тодорхой хувь нэмэр оруулдаг гаальчдын хєдєлмєрлєх нєхцєл, цалин урамшуулал, нийгмийн баталгааг орхигдуулсан нь "гаалийн чанарын тvвшин" гэдэг гvн гvнзгий ойлголтын мєн чанарыг эрс бууруулж байна” хэмээн дурдсан байна. Мєн эрх мэдлээ ашиглаж хєрєнгє мєнгє олох боломжтой боловч тєрийн дийлэнхи албан хаагчдын хувьд тийм ёс бус vйлдэл хийхийг сэтгэл зvрх, ёс суртахуун нь тэвчдэггvй. Тэгсэн атал идэх хоол, ємсєх хувцас, хvvхдийнхээ сургалтын тєлбєртєє санаа зовсон, айлын халаасны єрєєг тvрээсэлсэн хугацаагаа хэзээ мєдгvй дуусахыг тоолж, єєрийн гэсэн амьдрах орон сууцтай болохыг мєрєєдєж байгаа тєрийн ядуувтар албан хаагчаас шударга байхыг шаардах нь єєрєє оюун санааны харгислал хэмээн тэд мэдэгдлээ.

Дэлхийн банкны экспертvvдийн хийсэн судалгааны дvгнэлт бичигт монголын нийт эдийн засгийн 40 орчим хувийг далд эдийн засаг эзэлж байна гэж vзсэн байдаг. Энэхvv дvгнэлт монголын нийгэм авлига хээл хахуульд идэгдэн, жам ёсны зvй тогтлоос гажсаныг илтгэн харуулж байгаа. Монголын эдийн засаг єєрийгєє тэтгэх чадамжгvй, ядуу буурай байна хэмээх нэрийдлээр тєрийн албан хаагчдийн амьдралын баталгааг хангах vvрэг хариуцлагаа тєр засаг олон жилээр умартсаны нэгэн vр дагавар ийм байдалд хvргээд байгаа билээ.

Тєр засгаас Гаалийн байгууллагад ажиллагсдын орон тоог нэмэгдvvлэх шийдвэр саяхан гаргасан. Орон тоог нэмэгдvvлэх замаар ажил сайжирна гэвэл учир дутагдалтай хэрэг юм. Харин гаалийн байгууллагад одоо ажиллаж буй ажилтан албан хаагчдад илvv ажил хэрэгч, vр бvтээлтэй ажиллах нєхцєл бvрдvvлэх, цалин хєлс, амьдрах нєхцлийг хангалттай сайжруулж, гаалийн бодлого, зорилтыг тодорхойлоход нийт ажиллагсдыг оролцуулах, тэдгээрийг идэвхжvvлэх урамшууллын тогтолцоог бий болгох, боловсон хvчнээ хєгжvvлэхэд зориулж тасралтгvй сургалтыг зохион байгуулах зэрэг нь гаалийн албаны талаар тєрєєс авч хэрэгжvvлэх хvний нєєцийн менежментийн бодлогын салшгvй хэсэг гэж vзэж байлаа.
Тодруулбал гаалийн байгууллагад ажиллагсдын нийгмийн баталгаа, цалин хєлс, урамшууллын тогтолцооны тусгай сvлжээг нэн даруй баталж мєрдєх шаардлагатай ба vvний vр дvнд гаалийн ажилтнууд сахилга дэг журам, ёс зvйтэй байж тєрдєє vнэнч шударга хєдєлмєрлєх бололцоогоор хангагдахаас гадна, гаалийн байгууллага єєрєє чадварлаг, найдвартай боловсон хvчнээр бэхжиж, улсын эдийн засгийн аюулгvй байдал илvv найдвартай гарт орно гэсэн хэрэг аж.

УИХ-аар тун удахгvй "Гаалийн тухай, Гаалийн тариф, татварын тухай" багц хуулиудын шинэчилсэн найруулгын тєсєл хэлэлцэгдэх гэж байна. Иймд дээрх багц хуулиудын шинэчилеэн найруулгын тєслийг хэлэлцэх явцад гаалийн байгууллагын ажилтан, албан хаагчдын цалин хєлс, нийгмийн хамгааллын асуудлуудыг тусгахдаа нийт гаальчдын санаа бодлыг анхааран vзэж, шийдвэр гаргана гэдэгт найдаж байгаагаа ч илэрлхийлэсэн. .


Б.Ану

1 comment:

  1. Gaaliin baiguullaga uuruu chaadvarlag mergejliin bolovson huchneer hangagdaya gevel halaasnii humuuse shurguulahaa bolih heregteishd. ternees gadbna gaaliin baiguullagaaas ajillagsdaa surgaj bolovsruulah tal deer dutagdaltai yum shigee.
    ta ar negentee iim holbootoi bolj baigaa bol gaaliig dotroos ni ehelj tseverleh heregteishd.unuudur gaaliinhan ajlaa her hiij bn. ajliin tsagiin gorim bolon arhidalt yos zui geed yum yarival uldeh hun garah bolov uu yur ni. Shudarga zarjimts hun bguiee.
    neg zuiliig sanuulahad unuudur aziin bar uls Singapore-iig har l daa. Ted unuudur avilgagui bolsnoor l unuugin amjiltand hursen. tednii tuuhend gaaliin baiguullagiin buh ajilchdiig neg dor halaj bsan tohioldol hurtel bii shuudee. denduu hatuu gemeer ch ene l tedniig hugjuulsen shuudee.

    ReplyDelete