Friday, 11 February 2011

“Гаальчдын холбоо” ТББ-ын танилцуулга

 Бидний хэсэг гаальчид Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу эвлэлдэн нэгдэж “Гаальчдын холбоо” төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсан билээ.

“Гаальчдын холбоо” нь ХЗДХ-ны сайдын 2008 оны 4 дүгээр  сарын 7-ны өдрийн 107 дугаар  тушаалаар улсын бүртгэлд бүртгэгдсэн № 7438, РД: 1082493 тоот гэрчилгээ бүхий гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага юм.

Тус байгууллагын эрхэм зорилго бол гаальчдынхаа нийтлэг эрх ашгийг хамгаалах, мэдлэг боловсрол, мэргэшилээ гүнзгийрүүлэх, харилцан мэдээлэл солилцох, гаалийн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, эерэг сэтгэгдэл төрүүлэх, шаардлагатай үед гишүүддээ хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх, чөлөөт цагаараа харилцан ойлголцож гаалийн байгууллагын дотор хамт олонч уур амьсгалыг бий болгоход дэмжлэг үзүүлж төрөл бүрийн соёл, спортын арга хэмжээг сонирхолтой шинэлэг хэлбэрээр зохион байгуулахад оршино. 

“Гаальчдын холбоо” нь гаальчдынхаа нийтлэг эрх ашгийг хамгаалахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд, үйл ажиллагаа явуулж, хууль ёсийг дээдлэн, улс төрийн аливаа нам, хүчний нөлөөллөөс ангид байж, улс төрийн аливаа үйл ажиллагаа явуулах, жагсаал цуглаан зохион байгуулах, төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах оролдлого хийх гэх мэтийн тогтсон  зуршил тэмцлээс аль болох татгалзаж, харин сэтгэлгээний өөрчлөлтийн замаар, нийгмийн хариуцлага, ёс суртахууны үндсэн дээр шинэлэг арга хэлбэрээр ажиллана. 

Төрийнхөө сүлдэнд тангараг өргөн үнэнчээр зүтгэж байгаа гаальчдынхаа хууль ёсны эрх ашгийг хамгаалахын төлөө тус холбоо тууштай зогсох болно.

No comments:

Post a Comment